Шууд Chart

АНУ-ын засаг захиргааны зөвлөх баг пфайзер, Бионтехийн вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжлээ

2020-12-12 10:33:26

АНУ-ын Хүнс, Эмийн удирдах газрын дэргэдэх гадны мэргэжилтнүүдийн зөвлөл өчигдөр хуралдаж, Пфайзер, Бионтех компаниудын хамтран гаргасан коронавирусний вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжсэн байна. Америкийн засгийн газарт зөвлөх тус хорооны гишүүдийн 17:4 гэсэн саналаар Пфайзер, Бионтехийн вакциныг АНУ-д 16-гаас дээш насныханд аюулгүй гэж дүгнэсэн байна.

Тус хорооны энэ санал хураалт эцсийн шийдвэр биш ч АНУ-ын Хүнс, Эмийн удирдах газраас гарах шийдвэрт чухал нөлөө үзүүлэх болов уу. Америкийн засаг захиргаа өөрийн мэргэжилтний дүгнэлт дээр үндэслэн ойрын хугацаанд Америкийн Пфайзер, Германы Бионтех компанийн хамтран гаргасан вакцинаар олон нийтийг дархлаажуулах эсэх эцсийн шийдвэрийг гаргах  юм. Шийдвэр энэ энэ амралтын өдрүүд гэхэд гарчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Хэрвээ АНУ-ын Хүнс Эмийн удирдах газар энэ 7хоногтоо багтаад шийдвэрээ гаргавал ирэх 7 хоногоос АНУ даяар олон нийтийг вакцинжуулах ажил эхлэх юм.

Америкийн муж улсууд ирэх 7 хоногт вакцинжуулалт эхлэн гэсэн хүлээлттэйгээр нийтийг вакцинжуулах бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Одоогийн байдлаар Британи, Бахрейн, Канад зэрэг орнууд Пфайзер, Бионтехийн вакцинд албан ёсны зөвшөөрөл олгоод байна. Британи энэ 7 хоногийн мягмар гарагаас эхлэн хүн амаа Пфайзер, Бионтехийн вакцинаар дархлаажуулж эхлээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын засаг захиргааны зөвлөх баг пфайзер, Бионтехийн вакцинд зөвшөөрөл олгохыг дэмжлээ  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй