Сарны хөрсний дээжийг эх дэлхийд авчрах Хятадын Чаньэ-5 сансрын төхөөрөмж сарныхаас дэлхийн тойрог замд амжилттай шилжсэн байна. Өчигдөр Бээжингийн цагаар 9 цаг 51 минутад Чаньэ-5 тойрог зам дахь энэ шилжилтээ хийсэн байна.
Хятадын Үндэсний сансрын агентлагийн мэдээлснээр 150N модулийн 4 хөдөлгүүр Сарны гадаргуугаас сансрын тус төхөөрөмжийг 230 км-ийн зайд хөөргөж 22 минутын дараадэлхийн тойрог замд оруулсан байна. Харин сарны хөрсний дээж авчрах сансрын төхөөрөмж эх дэлхийд газардахад 3 хоног шаардагдахыг Хятадын мэргэжилтнүүд мэдээлж байна. Энэ ажиллагаа амжилттай өндөрлөвөл Хятад улс нь ЗХУ, АНУ-ын дараа сарны хөрсний дээжийг эх дэлхийд авчирсан 3 дахь орон болох юм.
| Хятадын “Чаньэ-5” төхөөрөмж дэлхийн тойрог замд шилжлээ | ||
| Үзсэн: 701 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.