Өнөөдөр эхлэх Европ Иран бизнес уулзалтад оролцохоос татгалзсанаа Франц, Герман, Австри, Италийн элчин сайдууд илэрхийлсэн байна. Иранд Амад Ньюс мэдээллийн сайтын тэргүүн Рухолла Замаг гадны тагнуулынхантай хамтран ажилласан хэргээр буруутгаж цаазалсныг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна. Ираний сэтгүүлчид оноосон цаазаар авах ялыг энэ сарын 12-нд гүйцэтгэсэн юм байна.

Олон орны тэр дундаа Герман, франц Италийн гадаад хэргийн яамнаас хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх , хэвлэн нийтлэх эрхэд зэрлэг бүдүүлгээр халдлаа хэмээн эрс зэмлэн буруушааж байгаагаа илэрхийлсэн юм. Амад Ньюсийн захирал Замаг өнгөрсөн оны 10-р сард исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус хүчнийхэн саатуулан баривчилсан юм. Түүнийг засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсан, Франц, Америк, Израилийн тагнуулынхантай хамтран ажилласан хэргээр буруутгасан юм.
| Европын 4 улс “Европ-Иран” бизнес уулзалтад оролцохоос татгалзлаа | ||
| Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.