Шууд Chart

Өмнөд Солонгосын эмнэлгүүд чингэлгүүдийг тохижуулж эхэлжээ

2020-12-15 11:55:28

Өмнөд Солонгост шинэ коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо өсч байгаатай холбоотойгоор эмнэлгүүд нэмэлтээр чингэлгүүдийг өвчтөн  хүлээн авах тасаг болгон  тохижуулж эхлээд  байна. Тус улсад хоногт 1000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, хүнд  өвчтөнүүдийн тоо 2 дахин нэмэгдэж байгаа учир шинж  тэмдэг нь  хөнгөн илэрч байгаа болон  эдгэрч буй хүмүүсээ  хэвтүүлэхийн тулд  чингэлэгт  тасгуудыг байгуулж байна.

Нийслэл Сөүл хотод л гэхэд ирэх 7 хоногт нийт 150 гаруй чингэлэг суурилуулж тохижуулах юм байна. Мөн ирэх 7 хоногоос 15 минутын дотор л хариу нь гарах шүлснээс сорьц авах вирус илрүүлэх шинэ тестийг ашиглаж эхлэхээ  мэдээлж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгосын эмнэлгүүд чингэлгүүдийг тохижуулж эхэлжээ  
Үзсэн: 1441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй