Японы улсын засгийн газар “дотооддоо аялцгаая” кампанит ажлыг энэ сарын 28-аас 1 дүгээр сарын 11-ний хооронд түр зогсоохоор шийдвэрлэжээ.
Энэ нь шинэ оныг угтсан баярын өдрүүдэд коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилготой юм байна. Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварт тохиолдол нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын ачаалалыг нэмэгдүүлжээ.
Иймээс засгийн газар халдварын тархалтыг хязгаарлах, эмнэлэгийн ачааллыг бууруулахын тулд иргэдийн зорчих хөдөлгөөнийг сааруулахад чиглэсэн бодлого барих аж.
| Япон “Дотооддоо аялцгаая” аяныг түр хугацаанд зогсооно | ||
| Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.