ОХУ-ын Ерөнхийлөгчийн жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнгөрсөн пүрэв гарагт боллоо. Энэхүү 16 дахь удаагийн хэвлэлийн бага хурал "COVID-19" цар тахалтай холбоотойгоор шинэ форматаар буюу цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Москвагийн цагаар 12 цагт эхэлсэн тус хэвлэлийн хурлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ново-Огарёво дахь өргөөнөөсөө гадаад, дотоодын 770 гаруй сэтгүүлч болон иргэдийнхээ асуултад цахимаар хариулсан байна.
Энэ жил "COVID-19" цар тахлын үед болсон учраас Ерөнхийлөгч Путинд ирсэн асуултуудын дийлэнх нь цар тахалтай холбоотой байсан. Тэрбээр Орос улс түрүүлж вакцин гарган авч, бусад орнуудыг цар тахалтай тэмцэхэд нь туслаж, ард иргэдээ хамгийн олноор оношилгоонд хамруулж байгаа дэлхийн гурван орны нэг болж байна. Вакцины үйлдвэрлэл, ард иргэдээ өргөн хүрээнд дархлаажуулах чиглэлд ажиллаж байна, дотооддоо үйлдвэрлэсэн "Спутник Ви" вакцин аюулгүй, үр дүнтэй гэдгийг нэн тэргүүнд онцоллоо.

Мөн Өөрийнх нь нас вакцинд хамруулах наснаас өндөр байгаа учраас цаг нь ирэхээр вакцин хийлгэнэ гэсэн хариулт өглөө. Эдийн засгийн хувьд Оросын ДНБ Европ, Америкаас бага буюу 3.6 хувьтай байна. Доогуур орлоготой залуу гэр бүлийг дэмжинэ, 2030 он гэхэд ядуурлыг 50 хувиар бууруулахад хамгийн их анхаарч байна.
Орос газрын тос, байгалийн хийн хамаарлаа бууруулж байгаа. Байгалийн хий, газрын тосноос олох орлогоос хамаарах дүн төсвийн гуравны нэгд ч хүрэхгүй үгүйтэй байгаа гэж хариуллаа. Украинд энх тайван тогтох эсэх нь тус улсын одоогийн удирдлагын чармайлтаас хамаарна, Орос улс Америкийн сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй. Энэ бол хоёр орны харилцааг муутгах зорилготой үйл ажиллагаа. Байдены засаг захиргаа Оростой харилцаагаа сайжруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
![]()
Мөн Навалныг хордуулсан эсэх дээр өнөөдөр улс орнуудын хооронд мэдээллийн дайн өрнөж байгаагийн нэг жишээ гэж хариуллаа. Ерөнхийлөгч Путинд сэтгүүлчид болон ард иргэдээс тавих асуултуудыг өмнөх жишгээр тусгай сайт болон гар утасны аппликэйшний тусламжтайгаар урьдчилан авсан. Бас энэ жилээс Ерөнхийлөгчид тавих асуултаа дүрс бичлэг хийн илгээх боломжийг ч олгосон байна.
Холбооны болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид Москва дахь олон улсын худалдааны төвд халдвар хамгааллын дэглэмийн сайтар баримтлан зассан танхимаас Ерөнхийлөгчийн хэвлэлийн бага хуралд оролцсон. Харин орон нутгийн хэвлэлийнхний хувьд шууд цахимаар хэвлэлийн хуралд оролцож асуултаа тавих боломжийг бүрдүүлжээ. Энэхүү хэвлэлийн бага хурлыг 2001 онд анх зохион байгуулж байсан.

Түүнээс хойш Оросын төрийн тэргүүн улс орны нийгэм эдийн засгийн байдал, улс төрд, олон улстай харилцах харилцаанд тухайн жилд гарсан өөрчлөлтүүд, ирэх жилд Төрийн тэргүүний хувьд хийх томоохон ажлуудаа танилцуулдаг уламжлал тогтсон юм. Хэвлэлийн бага хуралд тогтсон хугацаа байдаггүй. Хамгийн анхных нь 1 цаг 33 минут үргэлжилж байсан бол 2008 онд олон мянган асуулт хүлээж авсан учраас 4цаг 40 минутын туршид үргэлжилсэн нь хамгийн урт хугацаанд болсон хэвлэлийн хурал болж байсан юм.

| ОХУ-ын Ерөнхийлөгчийн уламжлалт хэвлэлийн бага хурал боллоо | ||
| Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.