Европын холбооны гишүүн зарим орны удирдагчид 7 хоногийн хугацаатайгаар өөрийгөө тусгаарлаж, цахимаар ажил уулзалтуудаа хийж эхлээд байна. Энэ нь 10-11-ний өдрүүдэд Брюссельд болсон Европын холбооны дээд уулзалтад оролцсон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсантай холбоотойгоор авч буй арга хэмжээ юм.
Тэр дундаа Брюссель дэх дээд уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгчтэй ойр байсан Бельги, Люксембург, Испани, Португалийн Ерөнхий сайдууд Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель нар 7 хоногийн хугацаатайгаар гэрээсээ ажиллахаар болсон байна. Мөн Ирландийн Ерөнхий сайд ч уулзалтуудаа хязгаарласнаа мэдэгдсэн байна.
Харин Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Германы канцлер Ангела Меркель нар ажиглан тусгаарлалтад ороогүй байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хувьд халдварын шинж тэмдэг илэрч шинжилгээ өгсөн нь эерэг гарсан байна.
Гэхдээ өвчний шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгаа учир өчигдрөөс эхлэн гэрээсээ цахимаар төрийн тэргүүний албан үүргээ гүйцэтгэж эхэлжээ. Францын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Габриэль Атталь Ерөнхийлөгч Макронтой уулзсан, ойр байсан бүх хүмүүст халдвар авсан тухай мэдээлж, шинж тэмдэг илрээгүй байсан ч өөрсдийгөө тусгаарлаж халдвар хамгааллын зөвлөмжүүдийг дагахыг санал болгосон тухай мэдэгдсэн юм.
| Европын холбооны гишүүн зарим орнуудын удирдагчид ажиглан тусгаарлалтад шилжлээ | ||
| Үзсэн: 977 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.