Шууд Chart

АНУ-д "Модерна" компанийн вакциныг бүртгэн авахыг зөвшөөрлөө

2020-12-19 12:05:31

АНУ-ын Эм, хүнсний бүтээгдэхүүний хяналтын байгууллагын шинжээчдийн баг шинэ коронавирусний эсрэг хоёр дахь вакциныг шуурхай горимоор хүн амд өргөнөөр ашиглахыг зөвшөөрөөд байна. Энэ нь Америкийн "Модерна" компанийн хөгжүүлж буй вакцин юм.

"Модерна"-гийн вакциныг ашиглахыг шинжээчдийн багийн 20 гишүүний 19 нь дэмжсэн байна. Энэ дагуу АНУ-ын Өвчний хяналт, урьдчилсан сэргийлэх холбооны төвөөс тус вакциныг хүн амд ашиглах шийдвэрээ гаргана гэсэн хүлээлт байна. Тэгвэл АНУ-д хэдийнэ эхлүүлсэн шинэ коронавирусний эсрэг дархлаажуулалтад хоёр вакцин ашиглаж эхлэх юм.

Энэ хооронд Америкийн эрх баригчид "Пфайзер", "Модерна" компаниудад вакциныг нь хийлгэснээс болж ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдолд хүлээх хариуцлагаас чөлөөлсөн тухай "Си Эн Би Си"-гийнхэн мэдээлж байна. Тус теле сувгийн эх сурвалж Далласийн хөдөлмөр эрхлэлтээр дагнасан өмгөөлөгч Рогге Данны мэдээлснээр бүх нийтийн дархлаажуулалтын хуулинд эм бэлдмэл үйлдвэрлэгч компаниудад хангалттай хамгаалалт болох заалт байдаггүй байна. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард Америкийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Алекс Азар 2005 онд баталсан энэ хуулийн заалтыг ашиглаж шинэ коронавирусний эсрэг вакцин хөгжүүлэгч компаниудыг 4 жилийн хугацаагаар шүүхэд татагдахаас хамгаалсан байна. Энэ нь "Ковид-19"-ийн эсрэг вакциныг яаралтай хөгжүүлэх шаардлагатай холбоотойг тэрбээр онцолсон байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д "Модерна" компанийн вакциныг бүртгэн авахыг зөвшөөрлөө   
Үзсэн: 1819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй