Шууд Chart

АБэ Шинзо Сонгуулийн хууль зөрчсөн гэх асуудлаар мэдүүлэг өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлэв

2020-12-19 12:20:06

Японы Ерөнхий сайд асан АБэ Шинзо Сонгуулийн хууль зөрчсөн гэх асуудлаараа парламентын чуулган дээр мэдүүлэг өгч, тайлбар хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацунобу экс Ерөнхий сайдын нэр холбогдсон энэ асуудалд тайлбар хийхээс татгалзсан байна. Харин парламентын зүгээс ийм хүсэлт гаргавал тухайн үед нь шийдвэрлэнэ гэдгийг онцолсон байна.

Японы эрх баригч Либерал ардчилсан намынхан экс Ерөнхий сайдыг парламентад дуудаж мэдүүлэг авах санал гаргасан юм байна. Ерөнхий сайд асан Абэ болон намыг нь дэмжигч гурван байгууллага хүлээн авалтын зардал болон хандивын талаарх санхүүгийн тайландаа тодорхой тусгаагүй нь Сонгуулийн хууль зөрчсөн гэх шуугиан дэгдээгээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АБэ Шинзо Сонгуулийн хууль зөрчсөн гэх асуудлаар мэдүүлэг өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлэв   
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй