Шууд Chart

"Майкрософт" компани хакеруудын халдлагын хохирогч болжээ

2020-12-19 12:25:52

"Майкрософт" компани хакеруудын өргөн хүрээтэй халдлагын хохирогч болсон тухай "Ройтерс" агентлаг мэдээлж байна. Энд тус компанийн бүтээгдэхүүнүүдэд халдвар тарааж бусад обьектуудыг эвдэлж нэвтрэхэд ашигласан гэж баталж байна.

"Майкрософт"-ийнхон системдээ хорт код илрүүлж устгаж чадсанаа мэдэгдсэн ч одоогоор үйлчлүүлэгчдээс нь халдлагад өртсөн гэдэг мэдээлэл ирээгүй байгааг мэдээлсэн байна. "Ройтерс"-ийн дамжуулснаар "Майкрософт"-ийнхон Соларвайнд фирмийн программ ашиглаж байснаасаа болж ийнхүү хохирогч болсон байна.

Хакерууд энэ программаар дамжуулан АНУ-ын хэд хэдэн яам, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн системд нэвтэрсэн гэж таамаглаж буй юм байна. Хакеруудын халдлагад Америкийн Эрчим хүч, Сангийн яам, Батлан хамгаалахын яам болон Төрийн департамент, гурван мужийн төрийн байгууллага өртсөн гэх мэдээлэл өнгөрсөн 14-ний өдрөөс цацагдаж эхэлснийг тусгай албаныхан баталсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Майкрософт" компани хакеруудын халдлагын хохирогч болжээ   
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй