АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо, Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн Нарендра Моди, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нарыг "Хүндэт Легион" одонгоор шагнасан байна.
Энэ тухай Америкийн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О Брайен мэдэгдсэн юм. Тэрбээр, АНУ-ын цэргийн дээд шагнал болох одонгуудыг дээрх улс орнуудын элчин сайдуудад дамжуулан өгснийг мөн мэдээлсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайд асан Абэг Энэтхэг Номхон далайн бүс нутгийг чөлөөт, нээлттэй болгоход тэргүүлэн оролцсоныг нь үнэлж энэ шагналыг олгосон бол харин Энэтхэгийн Ерөнхий сайд Модигийн 2 улсын стратеги түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Скотт Моррисоны дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, хамтын аюулгүй байдлыг хангахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж тус тус ийнхүү шагнасан байна.
| Ерөнхийлөгч Трамп "Хүндэт Легион" одонгоор Абэ, Моди, Моррисон нарыг шагнажээ | ||
| Үзсэн: 559 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.