Шууд Chart

ОХУ: Навальныйгийн бичлэгийг өдөөн хатгасан хуурамч хэмээн тодорхойлжээ

2020-12-23 13:42:28

ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальный Холбооны  аюулгүйн албаныхан сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг Новичок бүлгийн хор ашиглаж түүний аминд халдахыг завдсан хэрэгт холбоотойг нотлох баримт олсон хэмээн  мэдэгдсэн. 

Тэрбээр энэ ажиллагааны тухай тайлан бэлтгэх нэрээр өөрийг нь хордуулсан хүмүүсийн нэгтэй ярьсан хэмээн баталж 45  минутын бичлэгийг интернетээр цацаж хэвлэлийнхэнд тараасан байна. Энд ОХУ-ын аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн  дарга Николай Патрушевийн туслах хэмээн өөрийгөө танилцуулсан хүн Холбооны аюулгүйн албаны криминалистикийн хүрээлэнгийн химич  Константин Кудрявцевтэй утсаар холбогдсон.

Энэ үеэр Кудрявцев тусгай ажиллагаа нь бүтэлгүйтсэн тухай, Омск хот руу очиж мөрөө далдлахаар явсан тухайгаа ярьсан байна. Харин Навальныйгийн энэ бичлэгийг  ОХУ-ын Холбооны аюулгүйн албаныхан урьдчилж төлөвлөсөн өдөөн  хатгалга хэмээн тодорхойлж байна. Мөн үүнийг гаднын тусгай албадын зохион байгуулалтын болон техникийн дэмжлэггүйгээр ийм бичлэг хийх боломжгүй гэж  үзэж байгаагаа  илэрхийллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ: Навальныйгийн бичлэгийг өдөөн хатгасан хуурамч хэмээн тодорхойлжээ  
Үзсэн: 541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй