Шууд Chart

Цар тахлын улмаас Японд 80 мянган хүн ажилгүй болжээ

2020-12-24 10:03:02

Японд "COVID-19" цар тахлын улмаас 80мянган хүн ажилгүй болсон тухай тус улсын хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ. Японы хөдөлмөрийн яамны судалгаагаар ажил олгогчид нь цар тахлын хөл хорио, хязгаарлалтын улмаас ажилчдаа цалинжуулах боломжгүйд хүрч, гэрээгээ шинэчлээгүй тохиолдол дийлэнх хувийг эзэлсэн байна.

Тодруулбал, Япон улсад 2020 оны 1 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын 21ний хооронд 78153 хүн ажилгүй болсноо албан ёсоор бүртгүүлжээ. Энэ судалгаанд зөвхөн орон нутгийнхаа хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн тоо хамаарч байгаа учраас ажилгүй болсон хүний тоо үүнээс өндөр хувьтай байж магадгүй гэж Хөдөлмөрийн яам нь тооцож байна. Цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн салбар нь аж үйлдвэрлэлийн салбар, үүний дараа нийтийн хоолны салбар оржээ.

Ажилгүй болсон иргэдийн 15 мянга нь аж үйлдвэрлэлийн салбар, 10 мянга гаруй нь нийтийн хоолны салбарт бүртгэгджээ. Муж мужаар нь авч үзвэл Токио хотод хамгийн олон хүн ажилгүй болжээ. Түүнчлэн ажилгүй болсон иргэдийн 37 мянга нь тогтмол бус ажил эрхэлдэг, цагийн ажилчид байна. Иймээс Японы хөдөлмөрийн яам ажилчдынхаа цалинг тасалдуулахгүйн тулд засгийн газрын татаас олгох хөтөлбөрт хамрагдахыг бизнес эрхлэгчиддээ уриалж байна. Японы засгийн газар ажил хайж байгаа иргэддээ дэмжлэг үзүүлэхээр тусгай санхүүжилттэй хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цар тахлын улмаас Японд 80 мянган хүн ажилгүй болжээ   
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй