Франц улс коронавирусний мутацид орсон шинэ төрлийн вирусний шинжилгээ нь сөрөг гарсан нөхцөлд Британиас ачааны автомашины жолооч нарыг хил нэвтрүүлэхээр Лондонтой тохиролцоонд хүрсэн байна. Их Британид илүү хурдан халдварладаг, коронавирусний шинэ төрөл илэрсэнтэй холбогдуулан Францын тал тус улстай залгаа хилээ өнгөрсөн даваа гарагт хаасан юм.
Франц хилээ хааснаас болж хоёр орны хил дээр том оврын 3000 гаруй автомашин саатаж, бараа бүтээгдэхүүний урсгал тасалджээ. Иймд Франц, Их Британийн эрх баригчид асуудлыг хэлэлцэж, автозамаар нэвтрэх ачаа тээврийг тодорхой нөхцөлтэйгээр нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. Францын засгийн газар Британиас шинжилгээний бичигтэй орж байгаа жолооч нарыг хил нэвтэрсний дараа дахин шинжилгээ авахаар тогтсон байна.
Их Британийн засгийн газар ч мөн ачаа тээврийн жолооч нарыг коронавирусний шинжилгээнд шуурхай хамруулж, хил бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар зохицуулахаар төлөвлөж байгаа юм байна. Британи дахь цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн 50гаруй улс Их Британиас нислэг хүлээж авахаа түр зогсоосон байна. Харин Францын засгийн газар Европын холбооны гишүүн орнуудын иргэд болон Европын холбооны орнуудад оршин суух эрхтэй Британийн иргэдийг шинжилгээний хариу нь сөрөг гарсан нөхцөлд хил нэвтрүүлэхээр болсон аж.
| Франц шинжилгээ нь сөрөг гарсан ачаа тээврийн жолооч нарыг нэвтрүүлнэ | ||
| Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.