Шууд Chart

Абэ Шинзогийн нарийн бичгийн дарга улс төрийн санхүүжилтын хэргээр шүүхэд дуудагдаж магадгүй

2020-12-24 10:23:20

Токиогийн прокурорууд өөрийг нь дэмждэг бүлгийг оролцуулж улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр ерөнхий сайд асан Абэ Шинзогийн нарийн бичгийн даргад яллах дүгнэлт гаргаж магадгүй болжээ.

Тодруулбал, Абэ Шинзогийн ажлын алба Токио зочид буудалд дэмжигчиддээ зориулж оройн зоог барихдаа зоогийн зардлын тодорхой хувийг гаргасан гэж Прокурорууд үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Абэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад ажлын алба нь Засгийн газрын санхүүжилттэй Сакура цэцэглэхийг харах үйл ажиллагааны орой уг зоогийг зохион байгуулжээ.

Зоог барих ажиллагаа нь 2019 оныг хүртэлх 5 жилийн хугацаанд 220 мянган америк долларын санхүүжилттэй байжээ. Үүний 77 мянган америк долларын зардлыг Абэгийн ажлын албанаас гаргасан гэж сэжиглэж байгаа юм байна. Гэхдээ уг зоогийг зохион байгуулсан Абэг дэмжих бүлэг улс төрийн санхүүжилтийн тайландаа зоог зохион байгуулахад төлсөн зардлаа тайлагнаагүй юм байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрхүү дэмжих бүлгийг удирддаг, Абэгийн нарийн бичгийн дарга нарын нэг нь орлого болон зоогт зарцуулсан зардлын тайлангаа тайлагнаагүй гэдгээ мэдүүлэг өгөх үедээ хүлээн зөвшөөрчээ.

Улс төрийн санхүүжилтийн тайланд тусгаагүй нийт орлого зарлага нь 2019 оныг хүртлэх дөрвөн жилд 290мянган америк доллар байсан болов уу гэсэн таамаг байгаа юм байна. Энэ оны эхээр Японы хуульч, эрдэмтэд уг санхүүжилтийн асуудлаар Абэ Шинзогийн эсрэг зарга мэдүүлсэн юм байна. Даваа гарагт Токиогийн прокурорын газар ерөнхий сайд асан Абэ Шинзогоос сайн дурын үндсэн дээр мэдүүлэг авчээ. Абэ оройн зоогийн зардлын тодорхой хувийг даасан тухай тайлангаа гаргаагүй уг асуудалд ямар ч байдлаар оролцоогүй гэж мэдүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Абэ Шинзогийн нарийн бичгийн дарга улс төрийн санхүүжилтын хэргээр шүүхэд дуудагдаж магадгүй  
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй