Шууд Chart

ОХУ-ын иргэд шинэ жилийн баярт зориулсан худалдан авалт их хийж байна

2020-12-27 12:16:30

ОХУ-д өнгөрсөн  24  цагт  батлагдсан тохиодлын тоо 30 мянга орчмоор  нэмэгдэж  нийт   халдвар авсан хүний тоо  нь  2 сая 992 мянгыг даваад  байна. Мөн өнгөрсөн хоногт  нас  баралт  636  аар нэмэгдэж  53  мянгад  хүрсэн.

Гэсэн ч  тус улсын  эрх баригчид   зул  сар, шинэ  жилийн баяраар   хатуу хөл  хорионы  дэглэм  тогтоогоогүй бөгөөд одоогоор  иргэддээ хандаж  халдвар хамгааллын  дэглэмээ сайтар барихыг анхааруулж,  хэсэгчилсэн хорионуудыг л тогтоож  байгаа юм. Тиймээс  ч худалдааны төв, их дэлгүүрүүд энэ өдрүүдэд  шинэ  жилийн баярын бэлгээ авах гэсэн  үйлчлүүлэгч  ихтэй  байна.

Иргэдийн хувьд  коронавирус  баярын уур  амьсгалыг нь  эвдэж  чадахгүй.  Гараа сайтар ариутгаж,  амны хаалтаа гадуур явахдаа зүүж,  гэр бүлийнхээ  хүрээнд  олон хүн цуглуулахгүйгээр шинэ оноо угтан авахаа илэрхийлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын иргэд шинэ жилийн баярт зориулсан худалдан авалт их хийж байна   
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй