Шууд Chart

Франц: Цар тахалтай тэмцэхэд хүчин зүтгэсэн гадаадын иргэдэд иргэншил олгоно

2020-12-27 13:10:50

Шинэ коронавирусний цар тахлын үед хичээл  зүтгэл гарган тэмцсэн гадаадын 700 иргэн  удахгүй  БНФУ-ын иргэншилтэй  болж  магадгүй  байна. Тус улсын  Дотоод хэргийн яаман дахь иргэншлийн асуудал эрхэлсэн төлөөлөгч сайд Марлен Шьяппа  бүс  нутгийн  холбогдох албаныханд хандаж  тэргүүн шугаманд  ажилласан  гадаадын  иргэдийн  иргэншил   авах хүсэлтийг  шуурхай  горимоор   судалж  шийдэхийг зөвлөмж  болгосон  байна.

Тодруулбал, Францын засгийн газрын  энэ зөвлөмжид тэмдэглэснээр эмнэлгийн ажилтан, сурган хүмүүжүүлэгч,  уурхайчин, шуудан, худалдааны  салбар болон  хүргэлт,  хамгаалалтын  ажилтан, хог  тээвэр, хөдөө аж ахуйн  салбар гээд нийт  16 мэргэжлээр ажиллаж буй хүмүүст ийм давуу эрх олгох юм.

Засгийн газраас тэднийг цар тахлын амаргүй хүнд цаг үед тэд Франц улсад тусалж дэмжсэн учир хариуг нь  барих  ёстой гэж үзсэн байна. Энэ шийдвэрийг нь Францын хөдөлмөрийн бүх нийтийн холбоо дэмжиж байгаагаа илэрхийлсэн  байна.  Харин хүний эрхийг хамгаалагчид бага зэрэг  болгоомжлонгуй хүлээн авсан аж.

Тэр дундаа дэлхийн 2 дугаар дайнаас хойш франц  дахь гадаадын иргэдэд  хууль эрх зүйн дэмжлэг  үзүүлж ирсэн Симаде  байгууллагынхан   энэ  шийдвэр  цагаачлалын асуудал  бэрхшээлүүдийг үндсээр нь  өөрчлөхөд  нэг  их тус болохгүй гэж  баталж байна.  Хүний эрхийг хамгаалагчдын  тооцоолж  байгаагаар  өнөөдөр  Францад гадаадын 300-400 мянган иргэн бичиг баримтгүйгээр  буюу хараар амьдарч байна.  Наяад  онд жилд  40 мянган хүнд  Францын иргэншил  олгодог байсан бол  95  оноос хойш  энэ тоо  100-140 мянгад  хүрчээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц: Цар тахалтай тэмцэхэд хүчин зүтгэсэн гадаадын иргэдэд иргэншил олгоно  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй