Шууд Chart

ЕХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчид “Брексит”-ийн гэрээтэй танилцаж байна

2020-12-27 13:40:25

Зул сарын баярын өдөр Европчуудын хувьд амралтын өдөр байдаг. Харин Европын Холбооны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид энэ өдөр Брюссельд "Брексит"-ийн гэрээний заалтуудтай нарийн танилцсан байна.

Их  Британитай  Европын Холбоог төлөөлж хэлэлцээнд  орсон Мишель Барньегийн удирдлага дор дипломатууд энэ гэрээг  заалт нэг бүрээр нь судалж  байгаа бөгөөд энэ үйл явц хэдэн өдөр үргэлжлэхээр байна. Их Британи  Европын  Холбооны  гэрээг   хүчин төгөлдөр болгохын тулд  гишүүн бүх улс орон дэмжсэн байх ёстой. Их Британийн хувьд энэ сарын 30 гэхэд парламентаараа соёрхон батлахаар төлөвлөсөн байна.

Харин Европарламент  энэ ондоо амжихгүйгээ  илэрхийлж  байна. Тиймээс шинэ  оны  эхний өдрөөс  Европын холбоо, Их Британи түр  дэглэмээр түншлэнэ гэсэн үг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЕХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчид “Брексит”-ийн гэрээтэй танилцаж байна   
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй