Япон улсад 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20:00 цагийн байдлаар нэг өдөрт халдвар илэрсэн тоо хамгийн их буюу 3873-т хүрсэн байна. Их Британи улсад илрээд буй коронавирусний шинэ хувилбар Япон улсад илэрч, одоогийн байдлаар 8 хүн халдвар авсан нь илэрчээ.
Иймд яаралтай арга хэмжээ авах зорилгоор тус улсын Засгийн газар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл бүх улсаас ирэх зорчигчдыг оршин суух эрхтэй, эрхгүй үл харгалзан хилийн хориг тавих шийдвэр гаргалаа.Үүнд Монгол Улс ч хамаарч байна.
Их Британийн эрдэмтдийн мэдээлж буйгаар энэ вирус нь өмнөх төрөлтэй харьцуулахад хурдацтай тархах чадвартай болох нь тогтоогдсон бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх арга нь өмнөх төрөлтэй ижил гараа ариутгаж, маск зүйх, зай барих гэх мэт аргууд үр дүнтэй хэмээн үзэж байгаа юм гэж МИАТ ТӨХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газраас мэдээллээ.
| Япон улс коронавирусний халдвараас үүдэн хилийн хориг тавилаа | ||
| Үзсэн: 1554 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.