Шууд Chart

ОХУ, БНХАУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрснийг дахин нотлов

2020-12-30 09:14:21

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж, холбоотны харилцаагаа дахин нотолсон байна. Тэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа нь түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрснийг дахин нотолж, аль аль талдаа бодит үр ашигтай байгаад санал нэгдсэн гэж Оросын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгджээ.

Мөн Владимир Путин, Ши Жиньпин нар олон улсын талбарт хамтын ажиллагаагаа улам тэлэх сонирхолтой байгаагаа харилцан илэрхийлжээ. Энэ үеэр Ши Жиньпин Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагаа хоёр орныг хагаралдуулах, хааж боох ямар ч оролдлогыг даван туулах чадамжтайг онцолсон гэж Хятадын Гадаад харилцааны яам иш татан мэдээлжээ.

Мөн Хятад, Оросын батлан хамгаалах яамд энэ сарын 22-нд Япон тэнгис, Зүүн Хятадын тэнгист стратегийн бөмбөгдөгч онгоц оролцуулан тандалт ажиглалтын хамтарсан сургуулилалт хийжээ.

Он дуусахаас өмнө Орос, Хятадын Төрийн тэргүүн нар утсаар ярьсан нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены ирэх сард тангараг өргөх ёслолыг угтаж, хоёр талын харилцаагаа нотлон харуулах гэсэн оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

Учир нь Жо Байден Орос, Хятадын эсрэг хатуу чиг шугам баримталж магадгүй гэж улс төрийн хүрээнд таамаглаж байгаа юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, БНХАУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрснийг дахин нотлов  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй