Шууд Chart

Коронавирусний шинэ төрөл Европ, Ойрх Дорнод, Ази, Африк, Австрали тивд бүртгэгджээ

2020-12-30 11:40:38

Их Британид анх илэрсэн, хурдан тархалттай коронавирусний мутацид орсон шинэ төрөл Европоос гадна Ойрх Дорнод, Ази, Африк, Австрали, Канадад бүртгэгдсэн байна. Өчигдөр хамгийн сүүлд Өмнөд Солонгос улсад коронавирусний шинэ төрөл илэрчээ.

Их Британи коронавирусний хурдан тархалттай шинэ төрөл илэрснийг зарлаж, хөл хорио тогтоосноос хойш өнгөрсөн 7 хоногоос дэлхийн хэд хэдэн улс Их Британиас нислэг хүлээж авахаа зогсоосон юм.

Одоогоор коронавирусний мутацид орсон шинэ төрөл Их Британи, Өмнөд Африк, Нигери, Канад, Япон, Сингапур, Өмнөд Солонгос, Нидерланд, Испани, Итали, Франц, Швед, Швейцари, Йордан, Леван зэрэг дэлхийн 20 орчим улсад бүртгэгджээ.

Дээрх улс орнуудад бүртгэгдсэн вирусийн шинэ төрөл ихэвчлэн Их Британиас ирсэн нислэгээр дамжиж орж ирсэн байна. Их Британийн вирус судлаачид коронавирусний мутацид орсон шинэ төрөл өмнөхөөсөө илүү хурдтай тархаж байгаа боловч хүнд хэлбэрийн шинж тэмдэг илрээгүй байна, гарган авсан вакцин шинэ төрлөөс сэргийлнэ гэж үзэж байгаа юм байна.

Гэхдээ нарийвчилсан судалгаа давхар хийгдэж, хэрэв одоо гарган авсан вакцин шинэ төрөлд үйлчлэхгүй бол вакциныг шинэ төрөлд үйлчлэх жороор гаргах чиглэлд вирус судлаачид судалгаа хийж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Коронавирусний шинэ төрөл Европ, Ойрх Дорнод, Ази, Африк, Австрали тивд бүртгэгджээ   
Үзсэн: 1380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй