Шууд Chart

Их Британийн эмнэлгүүд нэн яаралтайгаас бусад эмчилгээ үйлчилгээг цуцалжээ

2020-12-30 11:42:29

Их Британид шинэ төрлийн коронавирус хурдтай тархаж байгаагаас тус улсын эмнэлгүүд нэн яаралтайгаас бусад эмчилгээ, үйлчилгээг цуцалж, коронавирусний халдвартай хүнд хүмүүсийг хүлээж авах бэлтгэл хангаж эхэлжээ.

Тус улсад өчигдөр коронавирусний халдварт 40 гаруй мянган тохиолдол бүртгэгдсэн нь тахал гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Их Британийн эрх баригчид 12 дугаар сарын 20-нд Лондон, Английн зүүн өмнөд хэсэгт анх тогтоосон хатуу хөл хорионы бүсийг өнгөрсөн бямба гарагт өргөжүүлсэн.

Даваа гарагт Их Британи улс даяар коронавирусний халдварт 41.385 тохиолдол бүртгэгдсэнээс Англид 36.511 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Английн хүн амын бараг 84 хувьтай тэнцсэн үзүүлэлт буюу өмнөх өдрөөсөө 10 мянган тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Тус улсын статистикийн хорооны мэдээлснээр энэ улсын зүүн өмнөд бүс нутагт 12 дугаар сарын дунд үеэс халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн эмнэлгүүд нэн яаралтайгаас бусад эмчилгээ үйлчилгээг цуцалжээ   
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй