Шууд Chart

Их Британийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгджээ

2020-12-31 11:46:18

Хүн амынх нь дунд шинэ коронавирусний халдвар ихээр тархаж байгаа учир Их Британийн эмнэлгүүд ачаалалдаа дарагдаад байна. Эрүүл мэндийн олон байгууллага  эмнэлгүүд  өвчтөн хүлээж  авах оргүй болж, эмч сувилагчдын ачаалал ихсээд  байгааг  мэдэгдэж  байна.  

Мэргэжилтнүүдийн зүгээс засгийн газартаа хандаж нийслэл Лондон хотод  зул сар, шинэ жилд  зориулсан амралтын өдрүүдийг сунгаж, ирэх 7 хоногоос сургууль цэцэрлэгүүдээ нээхгүй байхыг уриалж  байна.  Их Британид өнөөдөр  цар тахал ид дэгдэж байсан 4  сарынхаас ч их  өвчтөн  эмнэлэгт эмчлүүлж байгаа  юм.

Хэдийгээр Лондон болон тодорхой  зарим бүс нутагт  хатуу хөл  хорио тогтоосон боловч  өнгөрсөн 24  цагт л гэхэд халдвар  авсан хүний  тоо  53  мянга гаруйд  хүрсэн  нь  цар тахал эхэлснээс хойш  хоногт  батлагдсан хамгийн өндөр тохиолдол  болоод  байна.   Мөн  өнгөрсөн  24  цагт  нас  баралт  414  өөр нэмэгдэж  71 мянгыг даваад  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгджээ  
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй