ОХУ-ын мөрдөн шалгах хороо сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйд холбогдох хэрэгт дахин эрүү үүсгэсэн байна. Түүнийг онц их хэмжээний луйвар хийсэн хэрэгт сэжиглэж байгааг мөрдөн шалгах хорооны цахим хуудсанд нийтэлсэн байна. Энд Алексей Навальныйг авилгатай тэмцэх сан төрийн бус байгууллагад нь хандивласан хөрөнгө мөнгийг хэсэг хүмүүстэй хамтарч хувийн зорилгодоо ашигласан гэж сэжиглэж байгаа аж.
Тодруулбал, хандивын нийт 365 сая рублийг үл хөдлөх хөрөнгө, материаллаг үнэт зүйлс, гадаад улс орон дахь аяллын зардалдаа зарцуулсан гэж сэжиглэж байна. Хүчтэй хор ашигласан халдлагын золиос болсон гэж Герман тэргүүтэй барууны орнуудын тодорхойлж байгаа оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Навальный нь одоо Германд сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа юм.
| ОХУ: Навальныйд дахин эрүүгийн хэрэг үүсгэлээ | ||
| Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.