Сингапур улс АНУ-ын "Пфайзер", Германы "Бионтех" компанийн хамтран гаргасан коронавирусний вакциныг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлзүйд хэрэглэж эхэллээ. Тус улсын Ерөнхий сайд вакцинд итгэх иргэдийнхээ итгэлийг сэргээх үүднээс өчигдөр коронавирусний вакцины эхний тунг хийлгэжээ.
Тус улс эмч, эмнэлгийн ажилтан болон бусад нийгмийн тэргүүн эгнээнд ажилладаг иргэдээ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж байна.
Вакциныг 21 хоногийн зайтай, хоёр тунгаар хийж байгаа юм байна. Сингапур нь "Ковид-19" цар тахлын халдварыг амжилттай хумьсан дэлхийн цөөн хэдэн улсын нэг. Мөн АНУ-ын "Пфайзер", Германы "Бионтех"-ийн вакциныг худалдаж авсан Азийн анхны улс болсон юм.
Тус улсын Засгийн газар 5.7 сая хүн амдаа хүрэлцэхүйц вакциныг олон улсын биотехнологийн компаниудаас худалдан авахаар урьдчилсан захиалгаа өгсөн байна. Тухайлбал, АНУ-ын "Модерна", Хятадын "Синовак" зэрэг компаниас коронавирусний вакцин авахаар захиалжээ.
"Пфайзер", "Бионтех"-ээс авсан вакцины эхний хүргэлт өнгөрсөн 12 дугаар сарын 21-нд Сингапурт очсон. Сингапурын _рөнхий сайд иргэн бүрээ, мөн улс оронд нь оршин сууж байгаа гадны иргэдийг коронавирусний вакцинд үнэ төлбөргүй хамруулахын зэрэгцээ тэдэнд хүрэлцэхүйц хэмжээний вакцин худалдан авч байгааг мэдэгдсэн байна.
Түүнчлэн тус улсын Засгийн газар 2021 оны эцэс гэхэд бүх хүн амаа вакцинд хамруулахаар төлөвлөж буй юм байна. Сингапурын Ерөнхий сайдаас гадна тус улсын Засгийн газрын сайдууд вакциныг аюулгүй гэдгийг иргэддээ харуулах үүднээс эхний ээлжинд вакцин хийлгэнэ гэдгээ өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.
| Сингапур улс 2021 оны эцэс гэхэд нийт хүн амаа вакцинд хамруулж дуусна | ||
| Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.