Шууд Chart

Австралийн Брисбэн хотод 3 хоногийн хөл хорио тогтоожээ

2021-01-09 17:22:14

Австралийн Брисбэн хот баасан гарагаас эхлэн гурав хоногийн хөл хорио тогтоолоо. Тус хотын нэгэн зочид буудлын үйлчлэгчээс Их Британид анх илэрсэн коронавирусний хувьссан шинэ төрөл илэрсэн учраас халдвар тархахаас сэргийлж, хот даяар хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ.

Квинсленд мужийн засаг захиргаа Брисбэн хот болон түүний дагуул хотуудад анх удаа заавал амны хаалт зүүх журам мөрдүүлэхээр болсныг зарласан байна.

Брисбэн нь 2.5 сая хүн ам оршин суудаг, хамгийн олон хүн амтай гурав дахь том хот юм байна. Мөн Австралийн Засгийн газар коронавирусний мутацид орсон шинэ төрлийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд олон улсын нислэгээр ирэх зорчигчдын тоог бууруулахаар шийдвэрлэжээ.

Австралийн Засгийн газар Шинэ Өмнөд Уэльс, Квинсленд, Баруун Австрали зэрэг мужуудын олон улсын нисэх онгоцны буудалд ирэх олон улсын зорчигчдын тоог хоёрдугаар сарын 15 хүртэл 50 хувиар бууруулахаар шийдвэрлэлээ гэж тус улсын Ерөнхий сайд мэдэгджээ. Мөн Австрали улс хоёрдугаар сард коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт эхлүүлэхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн Брисбэн хотод 3 хоногийн хөл хорио тогтоожээ   
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй