Шууд Chart

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтыг ирэх онд дуусгахаар төлөвлөж байна

2021-12-10 11:38:40

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам төлөвлөгөө ёсоороо 2023 оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой. Гэхдээ зам барилгын ажлыг нэг жилээр урагшлуулж, ирэх оны аравдугаар сард дөрвөн эгнээтэй зорчих хэсгийг засварлаж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийт замын 20 орчим километр нь хайрган хучилттай, үлдсэн хэсэгт нь хатуу хучилт хийсэн байна. Өнгөрсөн сараас эхлэн хөдөлгөөний урсгалыг нээж, зорчих хэсгээр чөлөөтэй нэвтрүүлж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтыг ирэх онд дуусгахаар төлөвлөж байна  
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй