УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Мөн УИХ-ын гишүүн Х.Баделхан нарын гурван гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Эхлээд “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Танилцуулгадаа “Стратегийг хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажилласан. Ажлын үр дүнд хүү тасралтгүй буурч, тодорхой түвшинд хүрээд байна. 2021 оны эцсийн байдлаар зээлийн дундаж хүү стратеги батлагдсан үетэй харьцуулахад 2.5 нэгж хувиар, өнгөрсөн оныхоо мөн үетэй харьцуулахад 1.3 нэгж хувиар тус тус буурч, өнөөдрийн байдлаар жилийн 14.5 хувьд хүрлээ. Стратеги хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу 2023 оны эцэст сарын 1 хувь буюу жилийн 12 хувьд хүрэх зорилт бий. Энэ бол дундаж хүү. Хэрвээ Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бусад хөтөлбөрийн зээлийн хүүг үүнд оруулж тооцвол дундаж хүү 13.8 хувь буюу сарын 1.15 хувьд хүрч буураад байна” гэв. Тэрбээр мөн стратеги төлөвлөгөөнд туссан зарим арга хэмжээний биелэлтийг танилцуулсан.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авав.
| “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсов | ||
| Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.