Шууд Chart

НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина

2026-05-04 16:27:05

Баянгол дүүрэгт хэрэгжүүлж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа.

Тус хороонд орон сууц ихээр баригдаж байгаатай холбоотойгоор хүн амын тоо жилээс жилд тогтмол өссөөр байна. Өдгөө эл хороонд 10 мянга гаруй үндсэн, 5 мянга орчим түр оршин суугч бий. Хүн амын өсөлтөөс үүдэн нэн тэргүүнд авто зам, явган хүний замын хүртээмжийг шийдвэрлэх шаардлага үүсээд буй.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрин хороолол орчмын хоёр байршилд авто зам барихаар төлөвлөсөн. Тухайлбал, ерөнхий боловсролын 184-р сургууль буюу хуучнаар “Эрин эверест интернэшнл” сургуулиас хойш Энхтайваны өргөн чөлөө хүртэл хоёр эгнээ бүхий 90 метр авто зам барина. Мөн хоёр талдаа явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг хийх юм. Тус авто замыг барих гүйцэтгэгч шалгарсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сарын сүүлээр эхлүүлнэ. Түүнчлэн Эрин хорооллоос урагшаа, төмөр замын хойд талаар авто зам барих зураг төслийг эцэслэхээр зөвшилцөж байгаа юм” гэв.

 

Явган хүний замын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд ерөнхий боловсролын 184-р сургуулиас Гурвалжингийн гүүр рүү нэвт гардаг авто зам дагуу 200 метр эгнээ тусгаарлагч хайсыг байршуулна. Мөн үерийн хамгаалалтын далан дээгүүр явган хүний зам барихаар болсныг тэрбээр онцоллоо.


НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй