Шууд Chart

МҮОНРТ: Хуурамч зар сурталчилгаанаас сэрэмжлүүлж байна

2026-05-04 07:46:04

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд МҮОНРТ-ийн лого, уран бүтээлчдийн төрх, бүтээлүүдийг хууль бусаар ашиглан, фэйсбүүк дэх “Đoàn Hạnh” нэртэй хуурамч хаягаар "Ice Fishing" гэх цахим тоглоомын зар сурталчилгааг түгээж буйтай холбогдуулан, иргэд олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

- МҮОНРТ нь дээрх зар сурталчилгаа, платформын аливаа үйлдэлтэй холбоогүй болно.

- Эдгээр хууль бус, хуурамч агуулгад итгэж, хувийн мэдээлэл оруулах, мөнгөн хөрөнгө шилжүүлэх нь иргэдэд ноцтой хохирол учруулж болзошгүй юм.

- Тус хуурамч зар сурталчилгаанаас үүдэн үүссэн аливаа хохирлыг МҮОНРТ хариуцах боломжгүй бөгөөд уг үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.

Иймд:

- Сэжигтэй зар сурталчилгаанд хандахдаа болгоомжтой байх,

- Facebook болон бусад платформ дээр “Report” хийх,

- Хувийн мэдээллээ оруулахгүй, мөнгө шилжүүлэхгүй байх,

- Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна. 

МҮОНРТ

Нийтэлсэн: Web admin

МҮОНРТ: Хуурамч зар сурталчилгаанаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй