Шууд Chart

Канадын парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюригийн айлчлал өнөөдөр эхэлнэ

2022-10-09 08:43:44

УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюригийн айлчлал өнөөдөр эхэлнэ.

2022 оны аравдугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд үргэлжлэх тус айлчлалын үеэр Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри болон Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн айлчлалын хүрээнд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхана. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюрид бараалхана.


Канадын парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюригийн айлчлал өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй