Шууд Chart

”Хаа холын дорнын тэртээд” номыг орчуулан гаргажээ

2014-08-26 10:41:41

Зөвлөлтийн алдарт зохиолч, цэргийн сурвалжлагч Константин Симоновын “Хаа холын дорнын тэртээд (Халхын голын тэмдэглэл) Жуковын намтраас” номыг Орхунт овгийн Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ивээн тэтгэж Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулан монгол хэлээр хэвлэжээ.

Энэ номыг бүрдүүлж буй хоёр дурсамжийн эзэн нь хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын нэрт зохиолч К.Симонов юм. Тэрбээр Халхын голын дайны төгсгөлөөр 23 настайдаа сурвалжлах ажлаар томилогдон ирж “Героическая красноармейская” гэдэг сонинд сурвалжлага, тэмдэглэл, шүлэг, найраглал бичиж байжээ.
 
К.Симонов уг хэрэг явдлыг биеэр гэрчлэх хүний хувьд Халхын голын байлдааны тухай "Хаа холын дорнын тэртээд" дурсамж бичсэн бол Халхын голын байлдаанд Зөвлөлтийн цэргийг командлан оролцсон алдарт жанжин К.Жуковтой хожим ойр дотно танилцаж удаа дараа уулзан дурсамжийг нь бичиж авчээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

”Хаа холын дорнын тэртээд” номыг орчуулан гаргажээ  
Үзсэн: 1594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй