Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд ЦХИХХЯ-ны Харилцаа холбоо хариуцсан дэд хорооны ээлжит хурал боллоо.
Хурлыг ЦХИХХ-ны дэд сайд, COP17 Харилцаа холбоо хариуцсан дэд хорооны дарга Г.Баярхүү даргалж харилцаа холбоо, мэдээллийн технологийн бэлэн байдал, дэд бүтэц, кибер аюулгүй байдал болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах техник тоног төхөөрөмжийн шийдэл, мэдээллийн нэгдсэн зохион байгуулалтын бэлтгэл ажил зэрэг асуудлаар хэлэлцэж тодорхой чиг үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага, дэд хорооны гишүүдэд өгөв гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

| COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Харилцаа холбоо хариуцсан дэд хороо хуралдав | ||
| Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.