Шууд Chart

2025-2026 онд хэд хэдэн дэд станцыг шинээр байгуулна

2025-02-02 13:47:59

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дамжуулах шугам сүлжээг өргөтгөнө.

2025-2026 онд Богд, Дамбаржаа, Сонгино, 1-р хороолол зэрэг хэд хэдэн дэд станцыг шинээр байгуулна.

2029-2032 онд шинээр ашиглалтад оруулах дэд станц, агаарын шугамын хэд хэдэн төслийг хэрэгжүүлнэ.

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 1000 МВт эрчим хүч хэрэглэж байгаа бол 2035 он гэхэд одоогийн хэрэглээ гурав дахин өснө. Тэгэхээр 2035 он хүртэл нийслэлийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд зөвхөн шугам сүлжээг нэмэгдүүлэхэд зориулж хоёр тэрбум ам.доллар шаардлагатай. Эрчим хүчний эх үүсвэрээс гадна түгээлт, дамжуулах дэд бүтцээ энэ хэмжээний хөрөнгө оруулалтаар давхар шийдэхээр төлөвлөсөн гэж Эрчим хүчний яамнаас танилцуулжээ. 


2025-2026 онд хэд хэдэн дэд станцыг шинээр байгуулна  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй