Шууд Chart

Монгол, Оросын хамтарсан өсвөрийн геологичдын II олимпиад эхэллээ

2026-07-01 13:23:43

Монгол, Оросын өсвөрийн геологичдын II олимпиад эхэллээ. Олимпиадыг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А. А.Козлов болон Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар цахимаар мэндчилгээ дэвшүүлснээр албан ёсоор нээлээ.  

Хоёр орны өсвөрийн геологичид тус бүр таван баг оролцож буй. Монгол Улсаас 14-18 насны 40 сурагч, 15 багш, шүүгчдийн хамт эх орноо төлөөлж байгаа бөгөөд хөрш орны хүүхэд залуустай мэдлэг оюун, авхаалж самбаагаа сорино.

Тэд геологийн маршрут, палеонтологи, минералоги ба петрографи, шлихийн сорьцлолт, гидрологи, геофизик, хээрийн отог байгуулах, аюулгүй ажиллагааны үндэс гэсэн найман төрлөөр өрсөлдөх юм. Олимпиадад хэн хүчтэй нь бус хэн илүү анхааралтай, эх дэлхийн дуу хоолойг сонсож чадсан нь ялагч болох учиртай болохыг нээлтийн үеэр онцолж байлаа.

 

Өнгөрсөн онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад болж өнгөрсөн нь уламжлал ёсоор жил бүр зохион байгуулах шанг ийнхүү татаж байна. Энэхүү олимпиад нь зөвхөн тэмцээн уралдаанаар хязгаарлагдахгүй ирээдүйн залуу судлаачдыг бэлдэх, хүүхэд залуусыг геологийн салбарыг сонирхож дуртай болох эхлэл нь болж байна.

 


Монгол, Оросын хамтарсан өсвөрийн геологичдын II олимпиад эхэллээ  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй