Өнгөрөгч амралтын өдрүүдэд онлайн ертөнцөөр шуугиан тарьсан мэдээллийг хүргэж байна. Энэхүү мэдээлэл “хэн ч дур булаам хөлтэй байж болно” гэх гарчигтай олон нийтийн хэрэгслээр тарсан юм. БНХАУ-ын Нанжин хотод энэ сарын 3-нд нээлтээ хийсэн автобусны буудлын ойролцоох амрах хэсэгт байрлуулсан сандлыг эмэгтэй хүний бүсэлхийнээс доогуур хэсэг буюу жийнсэн шорттой, улаан туфлитэй шулуун нарийхан хөл маягтайгаар хийсэн байна.
Хэдийгээр эрч хүч өгнө гэх уриатай Кока кола компанийн сурталчилгаа маягаар байгуулсан ч тус газарт суух үйлчлүүлэгчдийг хэн ч эргэж харахгүй өнгөрч чадахгүй бөгөөд зарим нь бүр андуурч харах ажээ.


| Хэн ч дур булаам эмэгтэй болж болно | ||
| Үзсэн: 1714 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.