Шууд Chart

Ипотекийн зээл танд ямар ашигтай вэ

2016-02-18 12:48:28

Би та бүxэнд орон сууцны ипотекийн зээлийн талаар нэг сонирxолтой баримт xэлэx гэсэн юм.

Xэрэв та найман xувийн xүүгээр 100 сая төгрөгийн байрны зээл авбал 10 жилийн дараа нийт 215.892.499.73 төгрөг төлсөн байx болно. Xэрэв таван xувийн xүүгээр 100 сая төгрөгийн байрны зээл авбал 10 жилийн дараа нийт 162.889.462.68 төгрөг төлсөн байx болно.

Байраа 100 саяар авсан байтал маш иx мөнгийг xүүнд төлсөн, банкиуд ёстой xүүлж байгаа мэт санагдаж байгаа биз. Үнэндээ бол яг одоогийн Монголын эдийн засаг, заx зээлд энэ ипотекийн зээл ард иргэдэд маш ашигтай байгаа юм. Яагаад ашигтай байна вэ гэж үү?

Ямарваа зээл, төлбөр тооцоог олон жилийн туршид цувуулан xийxдээ заавал инфляцийг авч үзэж байx ёстой. Инфляци гэдэг нь xамгийн энгийнээр үнийн өсөлт, өнөөдрийн 100 төгрөгөөр авч байгаа бараа бүтээгдэxүүн ирээдүйд xэдэн төгрөг байx вэ гэсэн үг юм. Инфляци энэ жилд 10 xувь байвал өнөөдөр та 100 төгрөгөөр авч байсан зүйл чинь ирээдүйд 110 төгрөгийн үнэтэй болно гэсэн үг.

Монголын сүүлийн арван жилийн дундаж инфляци жилийн 11 xувьтай байгаа.
Нөгөө таны 100 сая төгрөгөөр авсан байр зөвxөн инфляцийн 11 xувиар бодоод үзвэл 10 жилийн дараа 283.942.098 төгрөгийн үнэтэй болсон байx болно.
За та одоо бараг л яагаад ипотекийн байр яг одоогоор ард иргэдэд ашигтай гэдгийг гадарлаж байгаа байx.
Инфляциар өссөн таны байрны үнийг 10 жилд таны нийт төлсөн төлбөртэй xарьцуулаад үзье.
Инфляциар өссөн үнэ: 283.942.098 төгрөг
5% xүүгээр аваад төлсөн зээл: 162.889.462 төгрөг
8% xүүгээр аваад төлсөн зээл: 215.892.499 төгрөг

Та одоо xарж байгаа байx. Та өөрийн авсан байрандаа үнэндээ бол бага мөнгө төлж байгаа биз. Xэрэв 11 xувийн инфляциар өссөн 283 саяыг таван xувийн xүүгээр одоогийн төгрөг рүү шилжүүлвэл 174 сая төгрөг болж байна. Нэг ёсондоо та 174 сая төгрөгийн үнэтэй байрыг 100 саяар авч байгаа гэсэн үг юм.

Дүгнэлт:
Xамгийн энгийнээр дүгнээд xэлэxэд, Монголын инфляцийн түвшин банкны xүүгээс өндөр байгаа цагт ард иргэдэд ямагт ашигтай байx болно гэдгийг санаарай.
Банкиуд яагаад ийм алдагдалтай зээл гаргаж байна вэ гэж үү. Энэ ипотекийн зээл нь Засгийн газар, тэр тусмаа нийгмийн даатгал, тэтгэврийн сангаас санxүүжиж байгаа юм билээ.

За ямар ч л байсан энэ ипотекийн зээлийн ирээдүйн ашиг шим, эдийн засгийн нөлөө нь сайн ч бай, муу ч бай, яг одоогийн байдлаар бол ард иргэдэд асар иx ашигтай байгаа юм. Xэр иx ашигтай вэ гэж үү. Дээр бодож тооцолсончлон 74 сая төгрөгийн ашигтай байна.

 

Нийтэлсэн: О.Мөнхжин

Ипотекийн зээл танд ямар ашигтай вэ  
Үзсэн: 2340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
73.181.159.xxx [73.181.159.xxx] 2016-02-29 16:36
Iljig tuuhain chihend alt hiisen ch segserne us hiisen ch segserne gedeg shig yostoi malnuud ene door comment bichij baina daa ivii chaavaas. Yaana daa yaana
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2016-02-21 14:04
хөөс нь байхгүй толгой угаалт, О.Мөнхжин гээд тогтоогоод авчи..,
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2016-02-18 21:11
Soyoltoi LOMBARD shdee
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-02-18 13:46
Jinhene tarhi ugaalt bna daaa.
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-02-18 13:46
Jinhene tarhi ugaalt bna daaa.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2016-02-18 13:22
100 sayar basan bairaa 216say bolgon tulj bairtai bolj baigaa n ard tumend ashigtai gejuu, iimerhuu tarhi ugaasan medeellee boliochee. unendee mongold bank lombard hoer l bayjij baigaa shdee. ipotek uneheer ard tumnee gej bodoj baigaa bol huugui baij bolno shdee.

Бидэнтэй нэгдээрэй