![](/uploads/201612/news/thumb/4db4cb8390ac7763f7c155471094385d_x3.jpg)
Өнөөдрийн хоёр дахь тоглолтод өрнөд бүсийн шилдэг багуудын нэг “Калгари Флэймс”, “Миннесота Уайлд”-ыг өөрийн талбайдаа хүлээн авч, багууд 3 үеийн 60 минутын турш мөсөн талбайд ширүүн өрсөлдөөнийг үзүүллээ. Тоглолтын үндсэн цаг 2:2-ын харьцаатай өндөрлөсөн.
Улмаар нэмэлт цаг гоол оролгүй өндөрлөснөөр “Shootout” буюу торгуулийн цохилтоор ялагчийг шийдэхэд Калгаригийн хоккейчид илүү нь байлаа. Ингэснээр Канадын “Калгари Флэймс” улирлын 27 дахь тоглолтоо хийж, 12 дахь ялалтаа авсанаар 26 оноотой боллоо. Харин “Миннесота Уайлд” 23 тоглолтоос 26 оноо авсан учраас тэдний өмнө буюу өрнөд бүсийн 7-р байрт эрэмбэлэгдэж байна.
“Калгари Флэймс” улирлын 12 дахь ялалтаа авлаа | ||
Үзсэн: 1069 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.