Шууд Chart

БНХАУ-ын удирдагч Син Зиньпин Швейцарт төрийн айлчлал хийж байна

2017-01-16 13:53:07

БНХАУ-ын удирдагч Син Зиньпин Швейцарийн холбооны улсад хийх төрийн айлчлалаа өчигдрөөс эхлүүллээ. Тэрээр Швейцарийн Женев, Лозанне, Берн хотуудад айлчлахаас гадна, Давос хотноо болох дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад мөн оролцох юм.

Си Зиньпин даргыг Цюрихын олон улсын онгоцны буудлаас Швейцарийн ерөнхийлөгч Дорис Лойтхард болон түүний нөхөр Роланд Хаусин нар тосон авснаар айлчлал эхэлсэн. Нийтдээ 4 хоног үргэлжлэх энэхүү төрийн айлчлал Швейцарийн нийслэл Берн хотод түүнийг угтан авах хүндэтгэлийн ажиллагаагаар үргэжилсэн. Ёслолын ажиллагааны үеэр, 2 тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр орны хооронд энх тайван, хөгжлийг дэмжих талаар санал солилцлоо. Швейцарийн цагаар Даваа гаригт 2 талын албан ёсны хэлэлцээр эхлэх юм. Түүнчлэн тэрээр Швейцарьт хийх айлчлалынхаа хүрээнд, ДЭМБ, НҮБ болон Олон улсын олимпын хороогоор  айлчлах юм.

Түүний айлчлалын багт "Alibaba"-г үндэслэгч Жэк Ма, "Dalian Wanda" группын дарга Ван Жианлин, "Baidu" компанийн ерөнхийлөгч Жан Якин нар багтан явж байгаа юм.  Хятадын удирдагч Си Зиньпин дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулганд оролцох гэж байгаа Хятадын анхны удирдагч болж байна. Энэхүү чуулган нь Хятадын хувьд гадаадын хөрөнгө оруулалт татах, бусад орнуудтай хийх гадаад харилцаагаа өргөжүүлэх, чухал гэрээ хэлэлцээр хийх эхлэл гэдгээрээ чухал юм. Өнгөрөгч 2016 онд болсон дэлхийн эдийн засгийн 46 дугаар уулзалтад БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао Хятадын багийг удирдан оролцож байсан аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын удирдагч Син Зиньпин Швейцарт төрийн айлчлал хийж байна  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй