Шууд Chart

Японы Ерөнхий сайдын айлчлал Вьетнам, Индонез улсад үргэлжилж байна

2017-01-16 14:28:03

Японы ерөнхий сайд Шинзо Абе Зүүн өмнөд Азид хийх 6 өдрийн албан ёсны айлчлалаа Филиппин улсаас өчигдөр Индонез улсад айлчиллаа. Ням гаригийн үдээс хойш тус улсын Богор ордонд хоёр тал албан ёсны хэлэлцээгээ эхлүүлсэн юм. Уг хэлэлцээрийн хүрээнд талууд энэ оны сүүлээр Жакарта хотноо гадаад хэргийн сайд болон батлан хамгаалах сайд нарын уулзалтыг зохион байгуулахаар тохиролцжээ.

Түүнчлэн, хоёр орны аюулгүйн байдлын асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм. Мөн хоёр тал, өмнөд Хятадын тэнгис дэх маргааныг хууль, журмын дагуу энхийн замаар шийдвэрлэхийн ач холбогдлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн Шинзо Абе Индонезийн дэд бүтцийг өргөжүүлэх хүрээнд өндөр хурдны төмөр зам барих, далайн эргүүлийн чадавхыг нэмэгдүүлэх, терроризмын эсрэг авах арга хэмжээг нэмэгдүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Өнөөдөр Японы ерөнхий сайд Шинзо Абе Вьетнам улсад албан ёсны айлчлал хийнэ. Вьетнам улсад айлчилж байгаа гол зорилго нь тул улс энэ оны Ази-номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтыг ахлах явуулахтай холбоотой бөгөөд, энэ асуудалд хоёр тал санал бодлоо солилцох юм.

Ерөнхий сайд Шинзо Абегийн зүүн өмнөд Ази болон Австрали улсад хийж буй энэхүү айчлал нь АНУ-ын 45 дахь удаагийн ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампийн ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхлэхээс өмнө бусад улс орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зорилготой хийж байгаа чухал айлчлал болж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Ерөнхий сайдын айлчлал Вьетнам, Индонез улсад үргэлжилж байна  
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй