Өнгөрөгч ням гарагт Францын нийслэл Парис хотноо эхэлсэн Ойрхи-Дорнодын энхийн төлөөх олон улсын чуулга уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн хэлэлцээрийн хамгийн чухал асуудал бол Израиль Палестины хооронд үүсээд байгаа зөрчлийг зохицуулах, энхийн замаар шийдвэрлэхэд оршиж байгаа юм.
Чуулга уулзалтад нийт 70 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Японы гадаад хэргийн сайд Кентаро Соноура тэргүүтэй томоохон төлөөлөгчид оролцож байна. Харин энэхүү чуулга уулзалтад Израйлын талаас үндэсний эрх ашигт нөлөөлж байна хэмээн үзэж, төлөөлөгчөө илгээхээс татгалзсан бол Палестины тал ч мөн адил энэ удаагийн уулзалтад оролцоогүй аж. Чуулга уулзалтын эхэнд, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд бид бүхэн түүхээс суралцах хэрэгтэй, удахгүй АНУ ч шинэ удирдагчтай болох гэж байна хэмээн хэлсэн байна.
Мөн Израйль болон Палестин орнууд амар амгалан оршин тогтнох нь хамгийн сайн зам болно хэмээн тэмдэглэн хэлжээ. Хамгийн сүүд өнгөрөгч 2014 онд Израйль Палестины хооронд энхийн яриа хэлэлцээрийг зохион байгуулсан хэдий ч 2 тал хэлэлцээр хийхээс татгалзсан юм.
| Ойрхи-Дорнодын зохицуулалтын асуудлаарх олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна | ||
| Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.