Өнгөрөгч Баасан гарагаас эхлэн Японы нийт нутгаар их хэмжээний цас орж, энэхүү цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хэд хэдэн хүн амиа алдсан байна.

Японы цаг уур, орчны шинжилгээний газраас өгч байгаа мэдээллээр, Японы хамгийн их цас орсон, хамгийн хүйтэн өвөл болж байгааг мэдээлж байна. Өчигдөр оройны 8 цагийн байдлаар, нутгийн Фукушима арлын Хиноемата тосгонд цасны зузаан 183 см хүртэл цасан бүрхүүл тогтоод байна.

Хамгийн сүүлд буюу 2005 оны 12-р сард Фукушима аралд 19 см зузаан цас орж байсан нь хамгийн их цас тогтож байсан нутагт тооцогдож байсан юм. Мөн Нийгата мужийн Цунан хотод 170 см цасан бүрхүүл тогтоод байна. Бусад бүс нутгуудаар цасны хэмжээ бага байгаа хэдий ч гадаа температур хасах 20 хэмээс дээш хүрч хүйтэрч байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Хойд эрэг орчмоор их хэмжээний цас орж, цаг агаар хүндрэх төлөвтэй байгааг анхааруулж байна. Цаг уурын албанаас энэхүү цаг агаарын энэ нөхцөл байдал энэ долоо хоногийн дунд үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлж, иргэдийг цасанд дарагдах аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Одоогийн байдлаар энэхүү цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас, Киото хотод 88 настай иргэн цасанд дарагдаж амиа алдсан бол, Нийгата мужид мөн адил цас цэвэрлэж явсан эрэгтэй цасанд дарагдаж амиа алджээ. Харин нийслэл Токио хотын төвд автомашины халтиргаа гулгааны улмаас 3 хүн амиа алдсан байна.
| Японы зарим нутагт 183см орчим цас унажээ | ||
| Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.