Япон улсын эрдэмтдийн зохион бүтээсэн автомат жолоодлоготой нисдэг төхөөрөмж буюу дроны туршилтын үйл явц амжилттай болжээ.
Фүкүшима мужийн Минами-Сона хотод тус төхөөрөмжийн холын зайн туршилтыг өнгөрөгч пүрэв гаригт хийсэн байна. Нисдэг төхөөрөмж нь цагт 43км цаг хурдалдаг ба түүхэндээ дэлхийн хамгийн анхны 10 км-ээс хол зайд хөөрсөн автомат жолоодлоготой төхөөрөмжөөр тодорч байгаа юм. Туршилтыг явуулахдаа төхөөрөмж дотор аягатай шөл хийсэн ба газраас 12 км зайтай хөөрчээ. Харин хөөрсөн газартаа 15 минутын дараа буцаж ирэхэд шөл асгараагүй байсан төдийгүй халуунаараа байсан байна. Минами-Сона хотын дарга Кацүнобү Сакура “Манай хотод зочлон ирсэн нисдэг төхөөрөмж судлаачдыг цаашид дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн байна.


| Автомат жолоодлоготой нисдэг төхөөрөмжийн холын зайн туршилт амжилттай явагдлаа | ||
| Үзсэн: 1082 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.