Сэлэнгэ аймаг ОХУ-тай 420 гаруй км газар нутгаар хиллэдэгээс 180 гаруй км газарт нь усаар хилэлдэг.
Өнгөрсөн онд хил орчмын дэглэмийг сахиулах зорилгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хяналт шалгалтыг тогтмол явуулж ирснээс гадна хилийн цэргийн ангиудын матераллаг базыг нэмэгдүүлэхэд зориулан 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ.
Мөн хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтдээ 110 гаруй км газарт шороон зурвасыг шинээр болон шинэчлэн байгуулсан байна. түүнчлэн хилчдийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол бүрэн хамруулснаас гадна нийгмийн асуудалд нь ч анхаарч ажилласан байна.
Нэмж хэлэхэд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсноос зорчигчдын тоо нэмэгдсэн төдийгүй үүнийг дагаж хилийн зөрчил нэмэгдэж, хууль бусаар хориотой бараа таваар оруулж ирэх болсон талаар хилчид хэлж байв.
Иймд зөвлөлийн гишүүд болон хилийн дагуух сумдын засаг дарга нар харилцан санал бодлоо солилцсоны үндсэнд 2017 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
| Хил хамгаалалтанд туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвөлгөөн боллоо | ||
| Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.