Говь-Алтай аймгийн Баян–Уул сумын 640 хүүхэдтэй дунд сургууль хөрөнгө мөнгөгүй гэх шалтгаанаар долоон жил хойшлогдсоны эцэст өнөөдөр ашиглалтанд орлоо.
Ингэснээр орчин үеийн стандартын шаардлага хангасан хичээлийн танхим, урлаг болон спорт заал, иж бүрэн номын сан, цайны газартай болжээ. Мөн зургаан настнууд тусдаа хичээллэх ангитай ч болж байгаа аж.
Энэ үеэр багш нар тус бүрийн хариуцсан анги танхимаа тохижуулж, сургалт заах аргын стандарт хангасан 12 кабинетийн гэрчилгээг гардууллаа.
Түүнчлэн Монгол Улс болон БНХАУ-ын засгийн газар хоорондын гэрээний дагуу хэрэгжиж байгаа “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд 5000 ам.долларын өртөг бүхий ухаалаг самбарыг сумын сургууль мэдээлэл технологийн кабинетдаа байршуулжээ.
| Сумын хүүхдүүд шинэ сургуультай боллоо | ||
| Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.