Дэлхийн хамгийн том ухаалаг гар утас үйлдвэрлэгч Өмнөд Солонгын "Самсунг" корпорацийн 2016 онд зах зээлд нийлүүлээд байсан "Samsung galaxy note 7" утас нь учир битүүлгээр хэд хэдэн удаа дэлбэрч, шатсаны улмаас тус корпораци зах зээлээс эргүүлээд татсан. Харин тус компанийн зүгээс чухам яагаад уг утас шатаж дэлбэрээд байгааг тогтоохоор мөрдөн байцаагчид болон шинжээчдийн бүрэлдэхүүнтэй багтай хамтарч ажилласан байна. Харин мөрдлөгийн дүнд уг утасны батарейнээс болж, шатаж дэлбэрээд байгааг олж тогтоожээ.
Түүнчлэн ирээдүйд үйлдвэрлэх төхөөрөмжүүддээ аюулгүй байдлын үүднээс дахин ийм алдаа гаргахгүйн тулд, шинээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар мөн танилцуулахаа мэдэгдлээ. Учир нь тус компанийн зүгээс энэ оны эхний хагаст өөрийн шинэ бүтээгдэхүүн болох Samsung galaxy S8 хэмээх ухаалаг гар утсаа танилцуулах юм. Мөрдлөгийн дүнг энэ сарын 23-ны өдөр зарлахаар товлоод байсан хэдий ч 22-ны өдөр тус компанийн зүгээс өнгөрсөн жилийн орлогын тайлангаа тавих учир өнөөдөр олон нийтэд мэдэгдэж байна хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
"Samsung galaxy note 7" гар утсыг зах зээлээс татсанаас болж, тус корпораци ойролцоогоор 5,2 тэрбум америк долларын алдагдал хүлээгээд байгаа юм.
| "Samsung galaxy note 7" утас шатаж, дэлбэрч байсан шалтгааныг тогтоожээ | ||
| Үзсэн: 717 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.