Шууд Chart

2017 онд аялагчдын очихыг хүссэн орны жагсаалтад ОХУ анх удаа багтжээ

2017-01-17 08:26:49

Дэлхий нийтэд жил бүр 50 саяас багагүй хувиар борлогддог Лонели Планет аялал жуулчлалын номонд 2017 оны заавал аялах хэрэгтэй дэлхийн топ 10 орны жагсаалтыг гаргажээ. Харин энэхүү жагсаалтад ОХУ-ын Москва хот анх удаа бичигдсэн байна. Кремлийн цамхаг, Лениний бунхан, Бохины их дэлгүүр болон Гэгээн Басилын сүмээр хүрээлэгдсэн Улаан талбай бол Москва хотын зүрх хэмээн нэрлэгддэг. Тиймдээ ч жуулчид энэхүү гайхалтай үзвэрүүдийг үзэхийн тулд Оросыг зорьдог байна. Дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр хамгийн багадаа 6 сая гаруй жуулчид Москва хотод аялахаар ирдэг  талаар Москва хотын соёлын яамны орлогч дарга Владимр Филипов онцолсон байна.

Мөн энэ жуулчдын урсгалыг дагаад Орос улсын эдийн засагт ч сайнаар нөлөөлсөн төдийгүй тус орны вальютын ханш өссөн талаар Худалдаа аж үйлдвэрлэлийн яамны дэд ерөнхийлөгч Жиллес Шенеси дурьджээ. 2015 онд АНУ-аас хэвлэн гаргадаг Травел плас Лейшүрь сэтгүүлд  ОХУ-ыг хамгийн нөхөрсөг бус орон гэж шүүмжилсэн байдаг. Үүнээс үүдэн ОХУ –н талаас их бүтээн босголтын аянг эхлүүлжээ. Өв соёлоо хадгалсан барилгуудболон жуулчдад мэдээлэл олгох төв, замын болон метроны тэмдэг тэмдэглэгээ зэргийг олноор бий болгоод зогсохгүй явган хүний замыг ч өргөсгөжээ. Мөн улс орон бүрийн хоолны цэгийг нээсэн байна. Энэ нь яг л эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэгийг жуулчид илэрхийллээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2017 онд аялагчдын очихыг хүссэн орны жагсаалтад ОХУ анх удаа багтжээ  
Үзсэн: 1456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй