Далдуу мод нь өтгөн шулуун оройтой үзэсгэлэнт мод юм. Ургаж буй эхний үедээ удаан ургадаг боловч, яваандаа ургалтын явц нь 3-5 наснаасаа эхлэн түргэсдэг. 10 настай модны өндөрнь 3,8-4 м хүрдэг. Дунджаар 150-200 насалдагэнэхүү далдуу модны самрын тосыг дэлхийн улс орнууд сүүлийн үед өргөнөөр хэрэглэх болжээ. Энэ өргөн хэрэглээтэй холбоотойгоор, энэ модны тосыг үйлдвэрлэх үйлдвэрүүд ч олширж байна. Өнгөрөгч 2016 онд хамгийн их импортоор авсан барааны жагсаалтын 92-т бичигдэж байгаа нь энэ тосны хэрэглээ ямар их байгааг харуулж байгаа юм.

Далдуу модын тосыг ӨАБНУ анх санаачлан үйлдвэрлэж байсан түүхтэй бөгөөд энэ бүтээгдэхүүн нь хүний бие махбодид шаардлагатай бүхий л амин дэмүүдийг агуулсан нь эрдэмтдийн судалгаараар ногтоогджээ. Ийм учраас зах зээлд эрэлт хэрэгцээ нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа тус далдуу модны боловсруулсан тос нь улс орнуудын орлогын эх үүсвэр нь болоод байгаа юм. Өнгөрөгч онд энэ тосыг хамгийн их экспортлосон орон бол Индонез улс бөгөөд нийт 17,5 америк тэрбум долларын ашиг олжээ. Түүнчлэн Их Британи улсын Рояал Ботаникал Гарденс Кюү хэмээх далдуу модны хүлэмжинд дэлхийн хамгийн том далдуу модод ургадаг бөгөөд жилд дунджаар 500 мянган ам долларын ашиг олдог байна.

Далдуу модны тосыг дан ганц хоол хүнсэнд хэрэглээд зогсохгүй гоо сайхны бүтээгдэхүүнд ч өргөнөөр хэрэглэдэг байна. Арьс, үс, хумс зэргийг толигор зөөлөн болгох ид шидийг өөртөө агуулдаг юм байна.Үүнээс үүдэн зөвхөн халуун оронд л ургах боломжтой энэ ургамлыг дэлхийн орон орны улсууд ургуулахыг зорин одоогоор нийт 2600 гаруй төрөл болтлоо өргөжүүлж чаджээ.

| Далдуу модны самрын тос гэж юу вэ | ||
| Үзсэн: 5618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.