Шууд Chart

Европын удирдагчид Трампын шүүмжлэлд эгдүүцэж байна

2017-01-17 15:37:52

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Дональд Трампын санал, шүүмжийг хүлээж авахгүй гэж мэдэгдлээ. Тодруулбал, Дональд Трамп Английн "Дэ Таймс" болон Германы "Блинд" сонинд ярилцлага өгөхдөө Германы канцлерын цагаач дүрвэгсдийн бодлогыг гамшиг дагуулахуйц том алдаа гэж хэлснийг Олланд эрс шүүмжилсэн байна.

Мөн их гүрний Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн бусад улс орны улс төрийн хэрэгт хошуу дүрж оролцох нь зохимжгүй хэрэг гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн байна. Дональд Трамп Германы канцлерын явуулж байгаа бодлого Европын холбооны задралын эхлэлийг тавьж байна. Их Британи тус холбооноос гарсан нь ч зөв болсон юм гэх агуулга бүхий ярилцлага өгсөн нь Европын Холбооны удирдагчдын эгдүүцлийг хүргэж байна. Хатагтай Меркель Трампын ярилцлагын дараагаар бид өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдвэрлэнэ, бидний хувь тавилан бидний гарт л байгаа гэж хэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын удирдагчид Трампын шүүмжлэлд эгдүүцэж байна   
Үзсэн: 1912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [49.0.205.xxx] 2017-01-18 10:08
АНУ-ын ерөнхийлөгчөөр онц сонирхолтой хүн сонгогдсон нь ирэх жилүүдэд дэлхий нийтээрээ бас сонирхолтой үйл явдлуудтай амьдрана. Гоё гоё.
Зочин [78.250.174.xxx] 2017-01-18 06:09
uheruud uursdiiguu l hichee
Зочин [139.5.219.xxx] 2017-01-18 04:31
tsus holildson evropuud odoo ingeed suirelruu yavj baigaa ni ene dee. Donald Trump uneniig l heljee.
unshigch [176.127.92.xxx] 2017-01-18 00:29
orosiin auil gej baigaad amerikiig saihan sorj moljij jargaad suuj baidag evropiinhon balarlaa.
Зочин [37.201.243.xxx] 2017-01-17 20:59
Ingej bgaad neg vm bolnoo
Зочин [202.9.43.xxx] 2017-01-17 16:35
Франц, Германы хувь тавилан АНУ-ын гарт байдаг ш дээ. Одоо л өөрсдөө хувь тавилангаа бүтээхээ ойлгож дээ кккк

Бидэнтэй нэгдээрэй