Шууд Chart

Станбулын халдлагын сэжигтнийг баривчиллаа

2017-01-17 15:45:05

Шинэ жилийн эхний өдөр Станбулын шөнийн клубт 39 хүний аминд хүрсэн халдлагын сэжигтэн өчигдөр шөнө баригдсан байна. Туркийн цагдаа нар түүнийг Станбулын Эсеньюрт дүүрэгт найзынхаа гэрт байхад нь баривчилжээ. Түүнтэй хамт дөрвөн настай хүү нь байсан тухай ч хэвлэлүүд мэдээлж байна.

Шархдаж, бэртсэн төрхтэй түүний зургийг цагдаа нар олон нийтэд харууллаа. Сэжигтэн этгээдийн нэрийг Абдулкадир Машарипов гэх бөгөөд дундад Азиас ирсэн нь үнэн болох нь тогтоогджээ. Тэрбээр 2016 оны эхээр гэр бүлийнхээ хамт Туркийн Конья хотод нүүж ирсэн бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт байр түрээслэн амьдардаг байсан байна.

Абдулкадир гэх энэ этгээд нь шинэ он гарснаас хойш хэдхэн минутын дараа Станбулын "Рейна" шөнийн клубт зэвсэглэн дайран орж, хүмүүс рүү гал нээсний улмаас 39 хүн амь насаа алдсан юм. Тус шөнийн клубт гадныхан олноор ирж үйлчлүүлдэг бөгөөд хохирогчдын дунд Израиль, Франц, Лийв, Энэтхэг, Бельги, Йордан, Саудын Арабаас ирсэн хүмүүс байгаа юм. Энэ хэргийн цаана "Исламын улс" алан хядагч бүлэглэл байгаа гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн юм.

Тэдний хэлж байгаагаар Туркийн Сирид явуулж байгаа ажиллагааны хариу болгож, тус бүлэглэлийн дайчин ийм хэрэг үйлдсэн гэж байна. Энэ мэт алан хядагчдын террорист халдлагууд өнгөрсөн 2016 онд Туркэд дөрвөн ч удаа гарсан бөгөөд цаашид ч ийм халдлагууд гарах эрсдэл өндөр байна. Иймд тус улсын эрх баригчид олон нийтийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах шаардлагатай байгаа тухай хэвлэлүүд сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Станбулын халдлагын сэжигтнийг баривчиллаа   
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй